2025 оны 06 сарын 24

- ”Төвлөрлийг сааруулах” бодлогын хүрээнд ХӨСҮТ-ийн удирдлагын зүгээс тусламж үйлчилгээний нэр төрлийг үе шаттайгаар нэмэгдүүлэх, шинэ технологи, инновацийг нэвтрүүлэхэд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлж байна.
- Үүний хүрээнд бөөрний мэс заслын тусламж үйлчилгээг шинээр нэвтрүүлж, анхны дурангийн аргаар баруун бөөр авах мэс заслыг УХТЭ-ийн бөөрний мэс заслын тасгийн эрхлэгч А. Ханхонгортой хамтран амжилттай хийлээ.
- Цаашид эмчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэн чанартай тусламж үйлчилгээг үзүүлэхээр зорин ажиллаж байна.