Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийслыг эмчлэх 8-дахь мэс засал амжилттай боллоо

2025 оны 08 сарын 06

Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийслыг эмчлэх 8-дахь мэс засал амжилттай боллоо

Улсын хоёрдугаар төв эмнэлэг нь зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийслыг Монголдоо эмчлэх боломжийг бүрдүүлж, 8 дахь тохиолдолд мэс заслыг амжилттай гүйцэтгэлээ.

2024 оны сүүлээр УХТЭ-ийн Зүрх судас судлалын тасгийн шигдээсний нэгж дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн IVUS+NIRS дүрс оношилгооны төхөөрөмжийг суурилуулж, Монголд анх удаа зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, судасны дисплази эмчилгээг амжилттай нэвтрүүлсэн.


2025 онд БНХАУ-ын эмч нартай хамтран 4, БНСУ-ын эмч нартай хамтран 4 тохиолдолд нийт 8 тохиолдолд судас доторх мэс засал хийжээ.

Ингэснээр иргэдээ эх орондоо эмчилж, гадагшаа явах мөнгөн урсгалыг Монголдоо авч үлдэж буй чухал ач холбогдолтой аж.

Эх сурвалж: Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг


Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл