Энэхүү бүтээгдэхүүн нь олон төрлийн витамин, эрдэс бодисоор баяжуулсан, арьсанд нааж хэрэглэдэг наалт бөгөөд биеийн өдөр тутмын шим тэжээлийн хэрэгцээг хангаж, дархлаа, эрч хүч, энергийн түвшинг дэмжихэд зориулагдсан бүтээгдэхүүн юм.
Дэлгэрэнгүй тайлбар
Наалтаас витамин, эрдэс бодисууд арьсаар дамжин аажмаар цусанд орж, биед шимэгддэг. Энэ нь ходоод гэдэсний замаар витамин авахад үүсдэг алдагдал, шимэгдэлт муудах асуудлыг багасгаж, шим тэжээлийн тэнцвэрийг хангахад тусална.
Гол найрлага
• Vitamin A, C, D3, E – арьсны эрүүл мэнд, дархлааг дэмжинэ
• Vitamin B комплекс (B1, B2, B6, B12) – энергийн солилцоог идэвхжүүлж, мэдрэлийн системийг дэмжинэ
• Folic Acid – эсийн хуваагдлыг дэмжинэ
• Zinc, Magnesium, Calcium – дархлаа, яс булчингийн үйл ажиллагааг сайжруулна
• Iron – цусны улаан эсийн үүсэлтэнд оролцоно
Үр ашиг
• Дархлааг сайжруулах
• Энергийн түвшинг нэмэгдүүлэх
• Ясны болон арьсны эрүүл мэндийг дэмжих
• Тархи, мэдрэлийн үйл ажиллагааг дэмжих
• Ядаргаа, стрессийг бууруулах
Хэрэглэх заавар
1. Наах хэсгийн арьсыг (мөр, гар, нуруу) цэвэрлэж хуурайшуулна.
2. Савлагаанаас наалтыг авч хамгаалалтын цаасыг салган арьсанд наана.
3. 8–12 цагийн турш наана
4. Өдөр бүр эсвэл шаардлагатай үед хэрэглэнэ.
Анхаарах зүйл
• Шарх, гэмтэлтэй арьсанд наахгүй
• Харшил үүсгэж болзошгүй тул эхний удаа богино хугацаанд туршиж үзэх
• Жирэмсэн, хөхүүл болон эм уудаг хүмүүс эмчтэй зөвлөлдөнө