Энэхүү бүтээгдхүүн нь нойргүйдэл, тайван бус унтах, стрессээс үүдэлтэй нойрны хямралыг багасгах зорилготой, ургамлын ханд болон эфирийн тосоор баяжуулсан арьсанд нааж хэрэглэдэг наалт юм. Идэвхтэй найрлага нь арьсаар дамжин цусны урсгалд аажмаар шингэж, мэдрэлийн системийг тайвшруулж, нойрны чанарыг сайжруулдаг.
Дэлгэрэнгүй тайлбар
Наалтаас ялгарах идэвхтэй бодисууд нь мэдрэлийн дамжуулалтыг зохицуулж, стрессийн гормон (кортизол)-ыг бууруулж, булчин суллах нөлөө үзүүлдэг. Ингэснээр унтах хугацаа багасч, гүн нойрны үе уртасдаг.
Гол найрлага
• Valerian root extract – мэдрэлийг тайвшруулж, унтахад тусална
• Chamomile extract – стресс, түгшүүрийг багасгана
• Lavender oil – тайвшруулах, булчин суллах үйлчилгээтэй
• Jujube seed extract – уламжлалт анагаах ухаанд нойрыг сайжруулахад хэрэглэдэг
• Passionflower extract – тайван байдлыг нэмэгдүүлдэг
Үр ашиг
• Нойрны чанарыг сайжруулах
• Нойргүйдлийг багасгах
• Гүн нойрны мөчлөгийг уртасгах
• Өглөө сэрэхэд илүү сэргэг мэдрэмж төрүүлэх
• Стресс, түгшүүрийг багасгах
Хэрэглэх заавар
1. Унтахаасаа 30 минутын өмнө арьсыг цэвэрлэж, хуурай болгоно
2. Чихний ард, хүзүүний доод хэсэг, гарын дотор тал, эсвэл мөрний ойролцоо наана.
3. 6–8 цаг байлгаад өглөө авна.
4. Өдөр бүр эсвэл шаардлагатай үед хэрэглэнэ.
Анхаарах зүйл
• Шарх, харшилтай хэсэгт бүү наа
• Жирэмсэн болон хөхүүл үед эмчтэй зөвлөлдөнө