Энэхүү бүтээгдэхүүн нь:
- Хөлийн уланд байрлах цэгүүдэд даралт үзүүлэх замаар
- Биеийн эрүүл мэндийг сайжруулах
- Стресс, ядралтыг бууруулах
- Цусны эргэлт, бодисын солилцоог идэвхжүүлэх
- Хөлийн болон нурууны өвдөлт намдаах
- Энерги сэргээх, дархлаа дэмжих
Рефлексологи гэж юу вэ?
Рефлексологи бол хөлийн уланд байрлах тодорхой цэгүүд нь биеийн дотоод эрхтнүүдтэй холбогддог гэж үздэг уламжлалт эмчилгээний арга бөгөөд:
- Эдгээр цэгүүдийг даралт, иллэгээр идэвхжүүлснээр тухайн эрхтний үйл ажиллагааг дэмждэг гэж үздэг.
- Жишээ нь:
- Өвдөг, нуруу – хөлийн төв хэсэг
- Элэг, ходоод – хөлийн баруун/зүүн ул
- Толгой, хүзүү – хөлийн хуруу орчмын цэгүүд
Гол давуу талууд:
- Цахилгаан шаарддаггүй - Гар ажиллагаатай, хэзээ ч хаана ч ашиглаж болно
- Хямд үнэ + үр дүн өндөр - Өдөр тутмын стресс тайлахад маш сайн
- Аюулгүй, энгийн хэрэглээ - Хүүхэд, хөгшид, насанд хүрэгчид хэрэглэж болно
- Хөлийн цусны эргэлт сайжруулна - Ядаргаа тайлах, сэргэг болгох
- Хөлийн өвдөлт, булчингийн ачаалал багасгана - Ялангуяа зогсоо ажилтай хүмүүст
Хэрэглэх заавар:
- Газар дээр тэгш байрлуулна (шал, йогийн дэвсгэр дээр тавихад тохиромжтой)
- Хөл нүцгэн (эсвэл нимгэн оймстой) дээр нь зогсоно.
- Өөрийн жингээр хөлийн уланд даралт өгөх байдлаар 5–15 минут зогсоно эсвэл гишгэлж алхана.
- Эхний үед бага хугацаагаар эхлэж, хэрэглэх хугацаагаа аажмаар нэмэгдүүлнэ.