Энэхүү нүд, чих, хамар, хоолойн (ENT) оношлогооны иж бүрдэл нь эмнэлгийн анхан шатны үзлэг болон явуулын оношлогоонд зориулагдсан, олон үйлдэлт зөөврийн багц юм.
Гол давуу талууд:
- Олон талт үзлэг (2-in-1 иж бүрдэл): Нэг бариул дээр Офтальмоскоп (нүдний ёроол хянах) болон Отоскоп (чих, хамар үзэх) толгойнуудыг сольж залган, нүд, чих, хамар, хоолойн иж бүрэн үзлэгийг нэг дор хийх боломжтой.
- Шилэн кабелийн гэрэлтүүлэг (Fiber Optic): Хамгийн сүүлийн үеийн шилэн кабелийн технологиор гэрлийг дамжуулдаг тул үзлэгийн талбайд ямар нэгэн сүүдэр, ойлт үүсгэхгүй. Маш тод, цэвэр тусгалаар чихний суваг болон хэнгэргэн хальсыг тод харуулна.
- Өндөр нарийвчлалтай дуран: Офтальмоскопийн хэсэг нь харааны линзний өргөн тохируулгатай тул нүдний торлог бүрхэвч, судасжилтыг нарийвчлан харах боломжтой. Отоскоп нь то tomруулагч шилтэй тул чихний үрэвсэл, бөглөрлийг алдалгүй оношилно.
- Зөөврийн ба бат бөх загвар (Portable): Тусгай хамгаалалтын хайрцагтай, авсаархан тул эмчийн үзлэгийн цүнхэнд хөнгөхөн багтана. Эмнэлгийн тасаг, түргэн тусламж болон хөдөө орон нутагт явуулын үзлэг хийхэд нэн тохиромжтой.
- Эрүүл ахуйн шаардлага хангасан: Чихний сувагт ордог хушуунууд нь олон хэмжээтэй (насанд хүрэгчдэд ба хүүхдэд зориулсан) бөгөөд ариутгаж дахин ашиглах эсвэл сольж хэрэглэхэд хялбар, халдвар хамгааллын өндөр найдвартай.